Монгол, Тайландын иргэний нисэх, тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна

Монгол, Тайландын иргэний нисэх, тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Өргөмжит консул ноён Наттапонг Пунтхакейртпайсарн (ณัฐพงศ์)-г хүлээн авч уулзав. พันธเกียรติไพศาล, กงกุลกิตติมศักดิ์ประจำประเทศมลกิตติมศักดิ์ประจำประเทศมองเยโ Тайланд, тэргүүтэй төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар санал солилцоно.


Сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон ноён Наттапонг болон Тайландын бизнесийн төлөөлөгчдийг манай улсад айлчилж, ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол, Тайландын хооронд 1994 онд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Гэрээнд Монголын талаас “МИАТ” ТӨХК, Тайландын талаас “АэроТай” компани Улаанбаатар-Бангкок чиглэлд нислэг үйлдэх хуваарьт агаарын тээвэрлэгчээр тодорчээ. Түүнчлэн “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК нь Улаанбаатараас Бангкок, Паттайя, Пхукет чиглэлд шууд захиалгат нислэг үйлдэж байна.
Тайландын Иргэний нисэхийн сургалтын төв нь 1999 оноос хойш Монголын 80 орчим нислэгийн удирдагч бэлтгэж, нийт 200 гаруй удирдагчийг давтан сургалтад хамруулжээ. Монгол Улс энэ салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг сайд тэмдэглэв.

Мөн Дэлгэрсайхан сайд орон нутгийн нисэх буудлуудыг ICAO-гийн олон улсын 4С ангиллын стандартад нийцүүлэн шинэчлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцууллаа. Зорилго нь бүс нутгийн нисэх буудлуудаас дотоодын болон олон улсын нислэгийн хүчин чадлыг сайжруулж, улмаар бүс нутгийн эдийн засгийн өсөлт, аялал жуулчлал, тээвэр ложистикийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм.

Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Ховд аймгийн “Ховд”, Дорнод аймгийн “Чойбалсан” зэрэг орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломжуудыг хэлэлцэж, хоёр улсын хоорондын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх саналуудыг дэвшүүлэв.

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Өргөмжит консул ноён Наттапонг халуун дотноор хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд хоёр улсын хооронд иргэний нисэх, аялал жуулчлал, эдийн засаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг онцоллоо. Цаашид хамтран ажиллах тодорхой саналыг Тайландын холбогдох байгууллагуудад уламжилна гэж тэрээр мөн тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд сайд Б.Дэлгэрсайхан, Өргөмжит консул П.Наттапонг нар Монгол, Тайландын хамтын ажиллагаа, ялангуяа тээвэр, ялангуяа иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов.

Хайраа хуваалцаарай